Сафо : Шунал минь
BLOGGER TEMPLATES Funny Pictures

Шунал минь

Огторгуй хамтлагийн Зүүд дуу шиг тийм тарчилгаантай сайхан, хэтэрхий хурц юм шиг зөв зөөлхөн. 

Үүсэлгүй огторгуйн хоосон шүтэлцээнд 
Үгээр хэлэмгүй улирлын гоо сайханд дурлан
Тарчиг оюун мухаргүй бодолд автаж
Тэсгэлгүй тэмүүлж шаналлын урсгалд туугдах
Бараг бүрэн хариг харгуйд
Багтаршсан сэтгэл дүүжин мэт ганхаж
Норсон газар аниргүйн жимд
Нүүж ирэх мөрөөслийн зовлонд шунан төөрөх
Эгэл хүсэл нь энэ биений эс бүхэнд шингээд
Эрмэлзлэл умдаалах мөр болгон зурааслаж
Эргэх мэдрэмж хуурмаг төөрлийн үзэмжинд гандсаар
Эцэстээ энэ шаналлын төгсгөл эхлүүлэх...

Шунал минь шунал минь

Сэтгэлийг шатаагч гал минь, хэдий хичнээн усанд ч эс дарагдам түймэр минь

Намайг л зөвхөн намайг л хараач гэж орилмоор аймшигтай түрэмгий хүсэл минь

Дөрвөн мөчнөөс чинь гинжилж харанхуй хонгилд хоримоор.

Нүдийг чинь ухаж шилтэй шингэнд хийчихээд зөвхөн өөрийгөө л харуулмаар

Шоолонгуй жуумалзаж бардмаар жимийдэг уруулыг чинь хэлбэрийг нь алдагтал үнгэж хүлхэж хазмаар

Балиар бардам хирнээ заваан шалиг харцыг чинь, толгой эргээд бариц алдмаар хардаг яг л тэр сээтэгнүүр харцыг чинь харжгаад дур тавимаар

Бүх хүслээ хангасны дараа огиж зугтмаар санагдахаар жигшилт шунал минь.

Багалзуурдмаар.  

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зуугийн сүм

Хөөх...ард нь нэр ус хаяг,бүр сээгий ч байхгүй байгааг нь анзаарсан чинь...яг багалзуурдацан юм шиг санагдлаа шдээ...Сайн уу нутаг аа.?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)